Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хулгайд алдагдсан машиныг олж, гэмт этгээдийг дайчлан баривчлах ажиллагааг эхлүүлэв

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Энхжин” хотхоны VII байрны гаднаас энэ сарын 16-17-нд шилжих шөнө “Лексус-570” машинаа хулгайд алдсан хэрэг гарсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хулгайд алдагдсан машиныг олж, гэмт этгээдийг дайчлан баривчлах ажиллагааг эхлүүлэв
Хулгайд алдагдсан машиныг олж, гэмт этгээдийг дайчлан баривчлах ажиллагааг эхлүүлэв. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Энхжин” хотхоны VII байрны гаднаас энэ сарын 16-17-нд шилжих шөнө “Лексус-570” машинаа хулгайд алдсан хэрэг гарсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Шуурхай ажиллагаа явуулсны үр дүнд Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид хулгайд алдагдсан автомашиныг тус аймгийн нутаг дэвсгэрээс олж, илрүүлсэн юм. Мөн гэмт этгээдийг хэн болохыг тогтоож, дайчлан баривчлах ажиллагааг орон даяар эхлүүлээд байна. Гэмт этгээд нь хохирогчийн гэрийн цонхоор орж автомашиных нь түлхүүр бусад эд зүйлийг хулгайлсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.

Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Хуваалцах