Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хулгайлах гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 167 нэгжээр өсчээ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажаргал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хулгайлах гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 167 нэгжээр өсчээ
Хулгайлах гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 167 нэгжээр өсчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажаргал “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 25040 дуудлага, мэдээлэл ирснийг өмнөх 14 хоногтой харьцуулбал 1580 нэгжээр өссөн байна. Хулгайлах гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 167 нэгжээр өсч, бусад төрлийн гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 89 нэгжээр буурсан. Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 2400 аж ахуйн нэгж, байгууллага тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс орон сууцны 1 дүгээр давхарт ресторан 356, кафе 143, баар 58, нийтийн орон сууцны ойр орчимд 311 баар, цэнгээний газар, ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо 100 метрт 114 баар, цэцэрлэгийн ойр орчимд 63 баар байрлаж байна. Дээрх байршлуудад 1045 баар, караоке, цэнгээний газар байгаа нь нийслэлд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын 43.5 хувийг эзэлж байна” гэж танилцуулав.

Хуваалцах