Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хулжсан тахийг үргээхгүй байхыг анхааруулжээ

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт сэргээн нутагшуулж буй тахийн сүргээс хоёр тахь салж, байршил нутгаасаа 2019 оны зургаадугаар сарын 30 гэхэд бүрэн гарч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хулжсан тахийг үргээхгүй байхыг анхааруулжээ
Хулжсан тахийг үргээхгүй байхыг анхааруулжээ. Зураг: МҮОНРТ

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт сэргээн нутагшуулж буй тахийн сүргээс хоёр тахь салж, байршил нутгаасаа 2019 оны зургаадугаар сарын 30 гэхэд бүрэн гарч Хөвчийн нурууг Хулсын чиглэлээр давж, Бор булгаар дайран Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг Таян нуурын уурхайн засмал зам орчимд үзэгдсэн гэх мэдээлэл байна.

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанаас жолоочид, зорчигчид, малчид, иргэдийг энэ хоёр тахийг сонирхон зураг авах зэрэг байдлаар үргээж цочоохгүй байхыг анхааруулсан байна.

Мөн тахийг харвал 98068929 дугаарын утсанд болон холбогдох харьяа газрын албаны хүмүүст яаралтай мэдэгдэхийг хүсчээ.

Хуваалцах