Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хулсны баавгайнууд залхуу болжээ

Хятадын Юннань мужийн Зэрлэг амьтны хүрээлэнгийн хоёр панда буюу хулсны баавгайнууд залхууч болсон гэнэ. Учир нь хулсны хэрэглээ нь огцом нэмэгдсэнээс гадна дээрх амьтад хөдөлгөөн хийхээ больжээ. Эл хоёр баавгай өмнө нь 60 кг хулс хэрэглэдэг байсан бол өдөр ирэх тусам нэмэгдсээр 100 кг болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хулсны баавгайнууд залхуу болжээ
Хулсны баавгайнууд залхуу болжээ. Зураг: МҮОНРТ

Хятадын Юннань мужийн Зэрлэг амьтны хүрээлэнгийн хоёр панда буюу хулсны баавгайнууд залхууч болсон гэнэ. Учир нь хулсны хэрэглээ нь огцом нэмэгдсэнээс гадна дээрх амьтад хөдөлгөөн хийхээ больжээ.

Эл хоёр баавгай өмнө нь 60 кг хулс хэрэглэдэг байсан бол өдөр ирэх тусам нэмэгдсээр 100 кг болжээ.

Сонирхуулахад, Зөвхөн урд хөршид байдаг хулсны баавгай устах аюулд ороод байсан ч БНХАУ-ын төр засгийн зүгээс ихээхэн анхаарал хандуулсаны үр дүнд устах аюулд орсон амьтдын жагсаалтаас 2016 онд хассан. Тус улс байгальд амьдарч буй хулсны баавгайн тоог нарийвчлан гаргаагүй бөгөөд өдгөө дэлхийд 1600-3000 орчим панда байгаа аж.

Тэгвэл дэлхийд ганцхан Монгол амьдардаг мазаалай өдгөө 30 хүрэхгүй тоо толгой үлдсэн юм.

Хуваалцах