Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хүмүүжигчийн хүүхдүүдэд бэлэг барив

Хорих 405 дугаар анги буюу гянданд ял эдэлж буй хүмүүжигчийн хүүхдүүдэд тусламж үзүүллээ.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүмүүжигчийн хүүхдүүдэд бэлэг барив
Хүмүүжигчийн хүүхдүүдэд бэлэг барив. Зураг: МҮОНРТ

Хорих 405 дугаар анги буюу гянданд ял эдэлж буй хүмүүжигчийн хүүхдүүдэд тусламж үзүүллээ. Тус хорих ангийн нийгмийн ажлын албанаас санаачлан “Монголын залуучуудын холбоо” зэрэг төрийн бус байгууллагууд хамтран хүмүүжигч "Ц"-ийн 10-16 насны хоёр хүүхдэд сургалтын эрхийн бичиг, хичээлийн хэрэгсэл, дотуур хувцас, бясалгалын хичээлд үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг, зэргийг бэлэглэснийг Монголын залуучуудын холбоон дээр гардуулж өглөө. Ам бүл олонтой нагац эгчийнхээ гэрт амьдардаг сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх боломжгүй тус хүүхдүүд дээрх бэлэг, эрхийн бичгүүд оюуны хөрөнгө оруулалт болж, их урам зориг өгсөнд ихэд талархан хариуд нь эх орондоо хэрэгтэй сайн хүн болж өсч хүмүүжихээ амласан юм. Мөн үр хүүхдэд нь сэтгэлийн илч дулаан өгч, оюунд нь бэлэг барьж, өвлийн хүйтэнд дулаан хувцас бэлэглэсэнд хүмүүжигч "Ц" төдийгүй бусад хүмүүжигчдийн сэтгэл дулаацсаныг тэд хэлжээ.

Хуваалцах