Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өглөө

БНТУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын эрэн хайх, аврах баг “Газенто” олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 10:00 цагт газардсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өглөө
Хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

БНТУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын эрэн хайх, аврах баг “Газенто” олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 10:00 цагт газардсан билээ.

Монгол Улсын Засгийн газраас БНТУ-ын ард иргэдэд илгээсэн 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа болон бусад хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгсөн байна.

Хүмүүнлэгийн тусламжийг Монголын багийн ахлагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр БНТУ-ын Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Мустафа Юурдакулад гардуулсан юм. Энэ үеэр Монголын ард түмний халуун сэтгэлд талархлаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах