Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллого дуусахад 2 хоног үлдлээ
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллого 5 дахь өдрөө үргэлжилж байна. Тооллого энэ сарын 15-ны 22:00 цагт дуусахад 2 хоног үлдэж байгаатай холбогдуулан өнөөдөр дүүргийн ТҮР товчоо хуралдаж, 20 хорооны Түр товчоодын тооллогын ажлын зохион байгуулалт, тооллогын явцын талаар нэг бүрчлэн хэлэлцэв.
Мэдээллийн алба

Дүүргийн Тооллогын комиссын нарийн бичгийн дарга, Түр товчооны дарга Д.Нарантуяа дүүргийн хэмжээнд тооллогын явц 70.0 хувьтай явагдаж байгааг дурдаад үлдсэн 2 хоногийн хугацаанд тооллогын ажлыг эрчимжүүлэн, тооллогод түүвэрлэгдсэн өрх, иргэдийг бүрэн хамруулах талаар хариуцсан хорооны Түр товчоодтой хамтран шуурхай арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг дүүргийн ТҮР товчооны ажилтнуудад үүрэг болгов.
Мөн хуралдаанаас гарсан шийдвэрийг хариуцсан хорооддоо тарилцуулж, хэрэгжүүлж ажиллахыг хороодын ТҮР товчоодод үүрэг болголоо.ТООЛЛОГО дуусахад 2 хоног 4 цаг үлдлээ...Сүхбаатар дүүргийн тооллогын түр товчоо