Хүн ам, орон сууцны туршилтын тооллого болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “2019 оныг “Иргэдийн оролцоотой Хөгжлийн жил” болгон зарласан.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “2019 оныг “Иргэдийн оролцоотой Хөгжлийн жил” болгон зарласан. Тиймээс нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүд, харьяа байгууллагууд зорилгын хүрээнд ажлаа төлөвлөж ажиллах хэрэгтэй. 2018 онд баригдаж ашиглалтад орсон барилга байгууламжийг хүлээн авах, нийслэлийн өмчид бүртгэн авах ажиллагаа, ашиглалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр ажиллана. 2019 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөх ажил эртнээс хийгдэнэ. 2018 онд улсын төсвөөр маш олон ажлууд ирсэн ч газар чөлөөлөлт болон, нөхөн олговрын хөрөнгөөс шалтгаалан олон ажил он дамжиж байна. Энэ чиглэлээр Өмчийн харилцааны газар, Газрын алба, дүүргүүд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Бүх байгууллага албан тушаалтнууд, мөн төрийн албан хаагчид хийсэн ажлаа танилцуулах, тайлагнах үр дүнгээ зөв гарган олон нийтэд мэдээлж ажиллах хэрэгтэй.
Нийслэл дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлын хэсэг батлагдсан. Энэ дагуу ажил хийгдэж байна. Бүх байгууллага албан тушаалтнууд, мөн төрийн албан хаагчид хийсэн ажлаа танилцуулах, тайлагнах үр дүнгээ зөв гарган олон нийтэд мэдээлж ажиллах хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргын 2018 оны цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэл явуулах захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицерын бүртгэл 1 дүгээр сарын 4-21ны өдрүүдэд явагдана. Дүүргийн Засаг дарга, Тамгын газар, нутгийн захиргааны байгууллага хороод анхаарч ажиллаж зохион байгуулна.
Хүн ам, орон сууцны туршилтын тооллого 1 дүгээр сарын 10-16-ны хооронд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим хороодод зохион байгуулагдана
Мөн бүртгэлд хамрагдах талаар уриалга, мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх шаардлагатай. Хүн ам, орон сууцны туршилтын тооллого 1 дүгээр сарын 10-16-ны хооронд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим хороодод зохион байгуулагдана. Тооллогын комисс сонгогдсон өрх, айлуудын бүрэн хамруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай. “Иргэдийн оролцоотой, Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа арга хэмжээндээ иргэд олон нийтийг оролцуулах, санал санаачлагыг дэмжих, төрийн үйлчилгээг шуурхай болгох энэ чиглэлээр бүх байгууллага анхаарч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.


















