Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүн угаартаж нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнийн 02:21 минутад Цэргийн төв эмнэлгийн хүлээн авах тасаг дээр угаартсан 2 хүн хүргэгдэж ирээд нэг хүн нь нас барсан гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүн угаартаж нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна
Хүн угаартаж нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Зураг: МҮОНРТ

2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнийн 02:21 минутад Цэргийн төв эмнэлгийн хүлээн авах тасаг дээр угаартсан 2 хүн хүргэгдэж ирээд нэг хүн нь нас барсан гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Хэрэг явдал болсон газар нь Хан-Уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт орших Гоёо ХХК-ийн ээрмэлийн үйлдвэрийн агуулах юм байна.

Одоогоор нэг хүн нас барж, 2 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд тухайн агуулахад байсан ажилчдыг угаартсан эсэхийг тогтоохоор шинжээч томилон ажиллаж байгаа аж. Талийгаач 35 настай М нь гагнуурчин мэргэжилтэй бөгөөд тус компанид ажилладаггүй нэгэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Хуваалцах