Хүнд даацын машин хотын замаар зорчихыг хориглолоо
Нийслэлийн Засаг даргын захирамжаар дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүртэл хүртэл хүнд даацын автомашинаар хотын замаар зорчихыг хориглолоо.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын захирамжаар дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүртэл хүртэл хүнд даацын автомашинаар хотын замаар зорчихыг хориглолоо. Учир нь жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ны хооронд газрын хөрсний гэсэлт, хөлдөлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон үед нийслэл хотын авто замын сүлжээгээр зорчих тээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй бол 24 тн-оос хэтрэхгүй байхаар заасан байдаг аж.


















