Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнд үйлдвэрийн салбарын мэргэшсэн инженерүүд тангараг өргөлөө

“Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын дагуу “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг шинээр олгох сургалтыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнд үйлдвэрийн салбарын мэргэшсэн инженерүүд тангараг өргөлөө
Хүнд үйлдвэрийн салбарын мэргэшсэн инженерүүд тангараг өргөлөө. Зураг: МҮОНРТ

“Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын дагуу “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг шинээр олгох сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШУТИС-ийн Механик тээврийн сургуультай хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад аж үйлдвэр, механик инженер, металлургич инженерийн чиглэлийн 28 мэргэжилтэн элсэлтийн шалгалтад тэнцэн, батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээлүүдийг судалж, мэргэжлийн болон тайлан хамгаалах шалгалтыг амжилттай өгч тэнцлээ.

Дээрх мэргэжилтнүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны А/74 дугаар тушаалаар Мэргэшсэн инженерийн зэргийг шинээр олгож, тангараг өргөх ёслолын ажиллагааг 2023 оны есдүгээр сарын 8-ны өдөр зохион байгууллаа.

Эх сурвалж: УУХҮЯ

Хуваалцах