Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас “Үе, үеийн аврагчдын алдар гавьяаг мөнхжүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ”-г зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав
Хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас “Үе, үеийн аврагчдын алдар гавьяаг мөнхжүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ”-г зохион байгууллаа.

Арга хэмжээнд Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай болон Уул уурхайн аврах ангийн удирдлага, үе, үеийн алба хаагчид оролцсон юм.

Энэ үеэр үе, үеийн уурхайчдын намтар түүх, алдар гавъяаг мөнхжүүлсэн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ “Их уурхай”-д 1990 оны 12 дугаар сарын 17-нд метаны дэлбэрэлт болсны улмаас амь насаа алдсан 5 аврагчийн үйл хэргийг мөнхжүүлэх, хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор “Алдрын танхим”-ыг байгуулж, нээлтийг нь хийлээ.

Мөн үе, үеийн удирдлага, алба хаагчдын танилцуулга, хувцас хэрэглэл, алдар гавьяаг дуурсгасан үзэсгэлэнг дэлгээд байна.

Мөн арга хэмжээнд зориулж уул уурхайн салбарт тохиолдож болзошгүй эрсдэл, ослыг бууруулахад чиглэсэн эссэ бичлэг, гар зургийн уралдаанд шалгарсан бүтээлүүдийн эздэд шагналыг нь гардуулж урамшуууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах