Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх байгууллага, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулна
Нэр: Хөндлөнгийн Аудитын үйлчилгээ үзүүлэх байгууллага, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тухай
Мэдээллийн алба

Нэр: Хөндлөнгийн Аудитын үйлчилгээ үзүүлэх байгууллага, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тухай
Монгол Улсын Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасны дагуу Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн 2017 оны санхүүгийн тайлан, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд аудит хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Сонирхсон байгууллага, аж ахуйн нэгжүүд дараах материалуудыг бүрдүүлж, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагаас өмнө МҮОНРТ-ийн байр, Үндэсний зөвлөлийн ажлын албанд битүүмжлэн ирүүлнэ үү.
Үүнд:
1. Байгууллагын танилцуулга /Томоохон аж ахуйн нэгжүүдэд хийж байсан аудитын ажлын туршлагыг заавал оруулсан байна/
2. Аудитын хөтөлбөр /Хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр ямар ажлуудыг хийж гүйцэтгэх талаарх ерөнхий төлөвлөгөө/
3. Ажилтнуудын анкет болон Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарууд
4. Үнийн санал
Холбогдох мэдээллийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албаны 11-364719, 11-300995 утаснаас лавлана уу.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл


















