Хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээг танилцуулав
Монголбанкны авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээг танилцуулаад цаашид анхаарах асуудал, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.
Мэдээллийн алба

Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн өгсөн үнэлгээг танилцуулах, 2016 оны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тухайн байгууллагын удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнуудтай хийх уулзалтыг цувралаар зохион байгуулж байна. Энэ удаад энэхүү уулзалтыг Монголбанкинд зохион байгуулав.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэн Монголбанкны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээг танилцуулж, цаашид анхаарах асуудал, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.


















