Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүний биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс бол сармис

Сармис нь хурц үнэртэй тул манайхан төдийлөн хэрэглэдэггүй. Харин хятадууд сармисны ач тусыг аль эрт нээсэн болоод ч тэр үү, өдөр тутмын хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Хүний биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс бол сармис
Хүний биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс бол сармис. Зураг: МҮОНРТ

Сармис нь хурц үнэртэй тул манайхан төдийлөн хэрэглэдэггүй. Харин хятадууд сармисны ач тусыг аль эрт нээсэн болоод ч тэр үү, өдөр тутмын хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг. Хэдийгээр идсэний дараа хурц үнэр нь амнаас мөд салдаггүй ч бие махбодид үзүүлэх нөлөө ашиг тусаараа олон давуу талтай юм. Хүйтний улиралд манайхан ханиаднаас сэргийлэх үүднээс хар шөл хийж уух, битүү хоол зэрэгт сармис хийж иддэг. Өвлийн улиралд сармис сайн хэрэглэснээр ханиад томуу болоод олон өвчнөөс сэргийлж болох аж. Сармисны найрлагад хүхэр агуулагддаг тул томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусыг устгах чадалтай юм байна. Үүнээс гадна хөгшрөлтийг удаашруулах бодисыг агуулдаг болохыг эрдэмтэд баталсан. Түүнчлэн фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай бичил элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс гэж нэрлэж болох юм. Сармис хэр ид шидтэйг та бүхэнд сонирхуулахад:

Сармис нь хомхойг ор мөргүй эдгээдэг. Энгийн яршилт, хомхой нь ихэнхдээ уруул орчимд үүсдэг. Хомхой гарсан үед хүмүүс ихэвчлэн вирусын эсрэг эм бэлдмэлийг хэрэглэдэг. Энэ нь нэг талаараа хомхойг арилгах арга болдог ч, нөгөө талаараа хэт их эм, эмэн бүтээгдэхүүн хэрэглэх нь муу үр дагаврыг авчрах тал бий. Хомхой гэдэг нь өвчин зовиургүй мэт боловч нэг газраа дахин дахин гардаг вирусын халдварт өвчин юм. Хэрвээ уншигч та ийм асуудалтай байгаа бол таны гал тогоонд байдаг, өдөр тутамдаа хэрэглэдэг сармис хомхойг ул мөргүй арилгадаг байна. Янз бүрийн вирусын эсрэг эм, тос зэргийг хэрэглэхийн оронд дараах аргыг туршаад үзээрэй.

Нэг хумс сармисыг зүсч хомхой гарсан хэсэгтээ байрлуулна. Энэ аргыг 5 удаагийн давтамжтай хийгээрэй. 12 цагийн дотор л таныг зовоогоод байсан хомхой ид шидийн мэт алга болсон байна. Хэрвээ уруул орчимд гарсан хомхой том хэмжээтэй бол энэ аргаа эхний өдөр нь хийгээд дараа өдөр нь бас хэрэгжүүлэх хэрэгтэй шүү. Сармис хүний биед хэрэгтэй кальци, хүхэр, фосфор, төмөр зэрэг олон амин дэмээр баялаг юм. Мөн хүний биед зайлшгүй шаардагддаг тосыг хүртэл өөртөө агуулсан байдаг аж.

Үүнээс гадна сармисыг өдөр тутамдаа хэрэглэж хэвших нь таныг хамрын ханиад, бронхит, багтраа өвчнөөс урьдчилан сэргийлж мөн даралт ихсэх, чихрийн шижин, зүрх болоод үе мөчний өвчин зэргээс найдвартай хамгаалж чадах юм.

Жишээлбэл,














  • Сармис олон зууны турш үс уналтын эсрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүний үүргээр ашиглагдаж буй. Сармисны тосыг үс унан халцарч буй хэсэг болон хуйхандаа түрхээд гялгар уутаар битүү боох юм уу, малгай өмсч унтана. Оройноос өглөө хүртэл байх нь үр дүнтэй. Өглөө босоод үсээ угаана. Эл аргыг хэдэн долоо хоногийн турш хэрэглэх хэрэгтэй.

Сармисыг зохих тунгаар нь хэрэглэж заншвал халдварт өвчнөөс хамгаалах дархлаа сайжирдаг. Ямарваа зүйлд сайн зүйл байлаа ч саар зүйл бас л байдаг. Сармисыг сайн гээд нэг дор ихээр хэрэглэж болохгүй. Тунг нь тааруулж хэрэглэх нь таны эрүүл мэндэд бүр их тустайг санах хэрэгтэй.

Хуваалцах