Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хүний экологийн төв лаборатори"-той боллоо

Тус лаборатори нь хүний бие дэх хорт хавдрын эсийг дэмжиж ургуулдаг хар тугалга, зэс зэрэг хүнд металийн элементүүдийг нарийн судалж шинжилдэг байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хүний экологийн төв лаборатори"-той боллоо
"Хүний экологийн төв лаборатори"-той боллоо. Зураг: МҮОНРТ

Хүний биед байгаа хүнд металь, элементүүдийг тодорхойлдог "Хүний экологийн төв лаборатори"-той боллоо. Тус лаборатори нь хүний бие дэх хорт хавдрын эсийг дэмжиж ургуулдаг хар тугалга, зэс зэрэг хүнд металийн элементүүдийг нарийн судалж шинжилдэг байна.

Эхний ээлжинд хүний үс, цус, шээсний нарийн шинжилгээг хийж тухайн хүнд элементүүдийг хэрхэн саармагжуулж биеэс гадагшуулж болохыг тогтоохоор зорьж байгаа юм. Үүний дараагаар хөрс, ус, агаарт байгаа хүнд металийн элементүүдийг судална гэж Орхон аймгийн Шинжлэх ухаан технологийн паркийн дэргэдэх "Хүний экологийн төв лаборатори"-ийн ерөнхий инженер н.Болортуул ярьж байна.

Мөн тус аймгийн иргэд, оршин суугчид Эрүүл мэндийн даатгалаараа тухайн лабораториор үйлчлүүлэх боломжтой юм.

Хуваалцах