Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүний эрх, хөгжил, хууль” сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалт болно

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүний эрх, хөгжил, хууль” сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалт болно
“Хүний эрх, хөгжил, хууль” сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08:00–10:00 цагт "Хүний эрх, хөгжил, хууль” сэдвийн хүрээнд "Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно. Уулзалтын зочноор Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Ж.Хунан оролцож, илтгэл мэдээлэл өгнө.

Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм байна.

Хуваалцах