Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүний эрхээр мэргэшсэн хуулийн профессоруудыг хүлээн авч уулзлаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр Олон Улсын хуульчдын комиссын комиссар, Сөүлийн их сургуулийн профессор ноён Кионг Уан Ан, Санта Клара Их сургуулийн хуулийн профессор ноён Финен Хименез нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний эрхээр мэргэшсэн хуулийн профессоруудыг хүлээн авч уулзлаа
Хүний эрхээр мэргэшсэн хуулийн профессоруудыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр Олон Улсын хуульчдын комиссын комиссар, Сөүлийн их сургуулийн профессор ноён Кионг Уан Ан, Санта Клара Их сургуулийн хуулийн профессор ноён Финен Хименез нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Комиссын гишүүн Н.Ганбаяр Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, Комиссоос олон улсын болон бүс нутгийн хэмжээнд хүний эрхийн хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр хийж буй ажлын талаар танилцуулав.

Ноён Кионг Уан Ан Монгол Улсад олон улсын эрх зүйн магистрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр ирсэн тухайгаа уламжлаад Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, тулгамддаг бэрхшээлүүдийн талаар харилцан ярилцаж, хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Дашрамд дуулгахад, ноён Кионг Уан Ан нь БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар 2006-2009 онд ажиллаж байсан бөгөөд өнөөдөр Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд 15 цагаас "Хүний эрхийг хамгаалах асуудлаарх олон улсын чиг хандлага, Солонгос улсын жишээ" сэдвээр лекц унших юм байна.

Хуваалцах