Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хамгаалах компанит ажил”-ыг эхлүүлэхээр боллоо

Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэд ажилладаг 2400 гаруй үйлдвэрчний эвлэлийн хороонд 12 мянга орчим сонгуульт ажилтан ажиллаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хамгаалах компанит ажил”-ыг эхлүүлэхээр боллоо
“Хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хамгаалах компанит ажил”-ыг эхлүүлэхээр боллоо. Зураг: МҮОНРТ

Эрхээ мэддэг хүн бусдын эрхийг хамгаалж чадна. Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэд ажилладаг 2400 гаруй үйлдвэрчний эвлэлийн хороонд 12 мянга орчим сонгуульт ажилтан ажиллаж байна.

Гэвч 30 гаруй хувь нь энэ ажлаа хийсний төлөөсөнд хэл амаар доромжлуулах, ялгаварлан гадуурхалтад өртдөг гэжээ. Иймээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос сонгуульт ажилтнуудыг хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх, сургах, тэднийг хамгаалах зорилгоор “хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хамгаалах компанит ажил”-ыг эхлүүлэхээр боллоо. Сонгуульт ажилтны эрхийг хамгаалах хугацаагүй компанит ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болсон байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярианд анхаарлаа хандуулъя.

Хуваалцах