Хүний эрхийн асуудлыг холбогдох газрууд хэлэлцэж байна
Өнөөдөр НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Иргэний нийгмийн байгууллагуудын 6 дахь удаагийн уулзалт эхэллээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Иргэний нийгмийн байгууллагуудын 6 дахь удаагийн уулзалт эхэллээ.
Энэ удаагийн уулзалтаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн "Хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ээс Монгол Улсын Засгийн газарт хандсан зөвлөмжийн хэрэгжилт, дунд хугацааны тайлагналттай холбогдуулан иргэний нийгмийн байгууллагуудтай мэдээлэл солилцож зөвлөлдөх юм.
Тус уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нээлттэй Нийгэм Форум зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа ажээ.


















