Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүний эрхийн хамгаалал, соёлын гүйцэтгэх үүрэг” хэлэлцүүлэг болно

Соёлын бүтээлч сарын хүрээнд Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын санаачилгаар хүүхэд залуучуудад хүчирхийлэл, садар самуун, архи согтууруулах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүний эрхийн хамгаалал, соёлын гүйцэтгэх үүрэг” хэлэлцүүлэг болно
“Хүний эрхийн хамгаалал, соёлын гүйцэтгэх үүрэг” хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

Соёлын бүтээлч сарын хүрээнд Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын санаачилгаар хүүхэд залуучуудад хүчирхийлэл, садар самуун, архи согтууруулах ундаа, мансууруулах бодисыг сурталчилсан соёлын үйл ажиллагаа эрхлэхийн эсрэг арга хэмжээ авах, соён гэгээрүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа, түүнд тавих хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, сайжруулах зорилгоор “Хүний эрхийн хамгаалал, соёлын гүйцэтгэх үүрэг” хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Туушин зочид буудлын “Сүлд” танхимд зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт Соёлын яамны харьяа байгууллагууд, ЗГХА Харилцаа, холбооны зохицуулах хороо, ЗГХА Боловсролын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хэвлэл, мэдээллийн зөвлөл зэрэг байгууллагын танхимаар 50-60 хүн, цахимаар 300 хүртэлх төрийн болон төрийн бус байгууллага, оюутан сурагчдын төлөөлөл оролцоно гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.

Хуваалцах