Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хүний эрхийн тухай ярилцъя" сэдэвт өглөөний уулзалт болно

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум нь хамтран "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтыг зохион байгуулдаг нь уламжлал болсон. Тэгвэл энэ удаагийн уулзалт 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хүний эрхийн тухай ярилцъя" сэдэвт өглөөний уулзалт болно
"Хүний эрхийн тухай ярилцъя" сэдэвт өглөөний уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум нь хамтран "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтыг зохион байгуулдаг нь уламжлал болсон. Тэгвэл энэ удаагийн уулзалт 2018 оны 1 дүгээр сарын 18ы өдрийн өглөө 08:00 – 10:00 цагт "Иргэний нийгэм ба ардчиллын үнэт зүйл", "Хувийн үнэт зүйл” сэдвийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

Уулзалтын зочноор "Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан, Глоб Интернэшнл Төвийн тэргүүн Х.Наранжаргал нар оролцоно. Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм.Оролцогчид: Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.З. Бадмаараг Хүний эрхийн Үндэсний Комиссын референтБ.Үүрийнтуяа Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн туслах ажилтанz.badmaarag@mn-nhrc.orgfellow@forum.mnУтас: 262752 (51)Утас: 313207 (128)

Хуваалцах