Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд Хүний эрхийн үндэсний комиссын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг хүлээн авч уулзлаа
Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор Я.Цэлмэн болон тус комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хорих ангиуд, Баривчлах байр, Баривчлах төвийн ахуй нөхцөлийг сайжруулах хэрэгцээ, шаардлага, алба хаагчдын ажлын онцлог, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.

Цаашид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харилцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хүний эрхийг хангах, хамгаалах талаар хамтран ажиллаж, хүний эрхийг хамгаалах чиглэлд сургагч багш бэлдэж өгөхөд дэмжлэг үзүүлэхээр болов.Эх сурвалж: ШШГЕГ

Хуваалцах