Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа

Энэ удаагийн хэлэлцүүлгийн дүнд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болон ажиглагч 64 улс нийт 164 зөвлөмж өгснөөс Монгол Улс 150 зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа
Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг Засгийн газраас баталлаа. Манай улс Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлээ 2015 оны тавдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсгийн ээлжит 22 дугаар хуралдаанаар амжилттай хэлэлцүүлж хамгаалсан юм. Энэ удаагийн хэлэлцүүлгийн дүнд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болон ажиглагч 64 улс нийт 164 зөвлөмж өгснөөс Монгол Улс 150 зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Зөвлөмжийг хэрэгжүүлэх 2011 оны анхны төлөвлөгөө нь зөвлөмжүүдийг багцлаад хариуцах байгууллагыг тодорхойлсон хэлбэртэй байсан бол энэ удаагийн төлөвлөгөөнд 150 зөвлөмжийг агуулгаар нь 12 бүлэгт багцалж, хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тусгах зарчим баримталсан байна. Ингэснээр зөвлөмжийг хэрэгжүүлэх үндсэн чиглэл тодорхой болж, хэрэгжилтийг үнэлэх боломж бүрдэх бөгөөд иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс тавих хяналт сайжрах юм. Мөн тус төлөвлөгөөнд үндэслэн холбогдох байгууллагууд нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллахаар тусгажээ.

Хуваалцах