Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөг болно

Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харъяа газруудын мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгуулагуудад нэг дороос хүргэх зорилгоор

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөг болно
“Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харъяа газруудын мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгуулагуудад нэг дороос хүргэх зорилгоор “Хүний хөгжил – Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Тодруулбал, тус өдөрлөг маргааш, нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.

НЗДТГ-аас зохион байгуулж буй “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгт:

  • Нийслэлийн Аялал жуулчлалын газар;

  • Нийслэлийн Боловсролын газар;

  • Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар;

  • Нийслэлийн Биеийн тамир, спортын газар;

  • Нийслэлийн Нийгмийн даатгалын газар;

  • Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар;

  • Нийслэлийн Соёл урлагийн газар;

  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар;

  • Улаанбаатар театр ОНӨТҮГ;

  • Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ;

  • Монголын хүүхдийн урлан бүтээх төв;

  • Нийгмийн хамгааллын тусгай төв;

  • Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан;

  • Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор;

  • Улаанбаатар хотын музей;

  • Соёлын төв өргөө;

  • Монголын хүүхдийн ордон;

  • Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ;

  • Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо ХК;

  • Улаанбаатар спорт менежмент ХК зэрэг байгууллагууд оролцоно.

Өдөрлөгийн үеэр иргэд дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, ажил үйлчилгээний талаарх мэдээллийг авч, санал хүсэлтээ өгөх боломжтой.

Хуваалцах