Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд чууллаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “HR-2023” чуулган аравдугаар сарын 20-нд

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд чууллаа
Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд чууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “HR-2023” чуулган аравдугаар сарын 20-нд боллоо. НЗДТГ-аас Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлт, анхаарах асуудал, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн бодлогын орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх, харилцан суралцах зорилгоор тус чуулганыг зохион байгуулсан юм.

Чуулганд нийслэл, дүүргийн ИТХ, ЗДТГ, УБЗАА, хэрэгжүүлэгч агентлагууд зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцов. Энэ үеэр оролцогчдын өдөр тутмын ажил үүрэгт нь тулгардаг асуудлыг хөндсөн, шийдвэрлэх арга замыг заасан илтгэлүүдийг мөн танилцууллаа.

Хуваалцах