Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Хүний тархины ой санамжийг сэргээдэг болно

АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах судалгааны төв (DARPA) тархины өвчний улмаас ой санамж нь муудсан цэргүүдийг эмчлэх зорилгоор тэдний тархинд эмчилгээний төхөөрөмж суулгах арга замыг судалжээ. Мөн 2000 оноос хойш гэмтэл бэртлийн улмаас тархины үйл ажиллагаа нь муудсан 280 мянган

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний тархины ой санамжийг сэргээдэг болно
Хүний тархины ой санамжийг сэргээдэг болно. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах судалгааны төв (DARPA) тархины өвчний улмаас ой санамж нь муудсан цэргүүдийг эмчлэх зорилгоор тэдний тархинд эмчилгээний төхөөрөмж суулгах арга замыг судалжээ.

Мөн 2000 оноос хойш гэмтэл бэртлийн улмаас тархины үйл ажиллагаа нь муудсан 280 мянган цэргийн алба хаагчийг эмчлэхийн тулд мэдрэгч зүү бүхий эмчилгээний төхөөрөмжийг тархинд суулгаж тархины эд эсийг өдөөх, ой санамжийг сэргээх эмчилгээний аргыг судалж байгаа аж.

Судалгааны явц анхан шатандаа байгаа боловч энэ ажил амжилттай болвол АНУ-д жил бүр нэг сая 700-аар нэмэгддэг ой санамжийн саатал өвчнийг эмчлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах