Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Хүний толгойг шилжүүлэн суулгах боломжтой болно

ОХУ-ын innoros.ru хэмээх цахим хуудсанд итгэхэд бэрхтэй ч сонирхолтой нэгэн материал нийтлэгджээ. Түүнд өгүүлснээр 2 жилийн дараа гэхэд хүн төрөлхтөн толгой шилжүүлэн суулгах мэс заслыг мэргэжлийн түвшинд хийх боломжтой болно хэмээн Италийн эрдэмтэн, мэс засалч Серхио Канаверо үзэж байгаа гэнэ.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний толгойг шилжүүлэн суулгах боломжтой болно
Хүний толгойг шилжүүлэн суулгах боломжтой болно. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын innoros.ru хэмээх цахим хуудсанд итгэхэд бэрхтэй ч сонирхолтой материал нийтлэгджээ. Энд өгүүлснээр 2 жилийн дараа гэхэд хүн төрөлхтөн толгой шилжүүлэн суулгах мэс заслыг мэргэжлийн түвшинд хийх боломжтой болно хэмээн Италийн эрдэмтэн, мэс засалч Серхио Канаверо үзжээ. Тэрээр "1970-аад оноос хойш амьтны эд эрхтнийг хооронд нь шилжүүлэн суулгах хэлбэрээр туршиж эхэлсэн ба хүний толгойг шилжүүлэн суулгахад нуруу нугасны орчмын судас, мэдрэлийн хэсэг дээр л бага зэрэг судалгаа хэрэгтэй байгаа" хэмээн өгүүлсэн байна.

Эрдэмтний үзэж байгаагаар "Хүлээн авагч ба донор хүний толгойг шилжүүлэхэд орчин нь (-) 12 - 15 хэм ба бие махбод нь хүйтэн байх учиртай" ажээ. Шилжүүлэн суулгах мэс засал ердөө 1 цаг үргэлжлэх бөгөөд багадаа л гэхэд $10.000.000 ам.долларын ханштай байх боломжтой хэмээн Серхио Канаверо тооцоолжээ.

Хуваалцах