“Хүннү эйр” компанийн онгоц хүчтэй хар салхи дайран өнгөрчээ
Энэ сарын 14-ний үүрээр “Монголиан эйрлайнс" буюу “Хүннү эйр” компанийн нисэх онгоц Хонконгийн Зүүн өмнөд хэсгээр 63 км\цаг хурдтай гамшгийн 8 дугаар зэрэглэлд хамаарах хүчтэй хар салхи дайран өнгөрсний улмаас 20 минут тойрсны эцэст газардсан байна.
Мэдээллийн алба

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Ютор хар салхины нөлөө бүхэл өдрийн турш Хонконгт мэдрэгдэнэ гэж зарласан учир Хонконгийн бүх албан байгууллага ажиллаагүй байна.
Уг байгалийн гамшигт монгол иргэд өртсөн тохиолдол гараагүй гэдгийг Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий Консулын Газраас дуулгалаа.