Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнс хоолны аюулгүй байдлыг хангах 5 зарчим

Өвчин үүсгэгч бичил биетүүд бохирдсон гар, алчуур, хувцас, багаж, хэрэгсэл, хэрчих мод зэргээр дамжин хүнсийг бохирдуулдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнс хоолны аюулгүй байдлыг хангах 5 зарчим
Хүнс хоолны аюулгүй байдлыг хангах 5 зарчим. Зураг: МҮОНРТ

ХҮНС ХООЛНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ 5 ЗАРЧИМ:

- Цэвэр байлга.

- Болсон, түүхий хүнсийг тусгаарла.

- Гүйцэд чана.

- Зохих хэмд хадгал.

- Аюулгүй ус, хүнс сонго.

ЯАГААД:

- Өвчин үүсгэгч бичил биетүүд бохирдсон гар, алчуур, хувцас, багаж, хэрэгсэл, хэрчих мод зэргээр дамжин хүнсийг бохирдуулдаг.

- Түүхий мах, тэдгээрийн шүүсэнд агуулагддаг бичил биетүүд бэлтгэх, хадгалах явцад бусад хүнстэй холилдож, улмаар бохирдуулахаас сэргийлнэ.

- Гүйцэд чанаж, болгосноор бүх аюултай бичил биетүүд устдаг. Хүнсийг 70С-аас багагүй хэмд чанаж, болгож хэрэглэх нь хамгийн аюулгүй байдаг.

- Бичил биетүүд 5С-аас 60С-д маш идэвхтэй үржиж, хороо ялгаруулдаг тул хоол, хүнсийг тасалгааны хэмд хадгалж болохгүй. Зарим бичил биетүүд хөргөгчний хэмд ч үрждэгийг анхаарах.

- Хоол хүнсний орц, түүхий эд нь аюултай бичил биетэн, химийн бодисоор бохирлогдсон байж болох учир заавал угааж хэрэглэнэ.

Хуваалцах