Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лаборатори байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 5-нд болж МХЕГ-ын дэргэдэх нэгдсэн төв лабораторийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болгон өөрчлөх шийдвэр гаргалаа.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лаборатори байгуулна
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лаборатори байгуулна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар МХЕГ-ын дэргэдэх нэгдсэн төв лабораторийг Хүнсий аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болгон өөрчлөх шийдвэр гаргалаа. Уг байгууллага итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүнгийн нийцлийг хянах, маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хүнсний хяналтын лабораториудыг мэргэжил, арга зүй, технологийн удирдлагаар хангах үндсэн үүрэгтэйгээр ажиллана. Хамгийн чухал чиг үүргийн нэг нь лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг цахим байдлаар бүрдүүлэх юм.

Түлхүүр үг:МХЕГ
Хуваалцах