Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд үнэлгээ хийнэ

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори”-ийн үйл ажиллагаа болоод тоног төхөөрөмжийн байдалтай танилцлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд үнэлгээ хийнэ
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд үнэлгээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори”-ийн үйл ажиллагаа болоод тоног төхөөрөмжийн байдалтай танилцлаа.

Өнгөрсөн онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэгдсэн төв лабораторийг “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори” болгон өөрчлөн зохион байгуулсан аж. Тус лаборатори нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх, Шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн удирдах, Шинжилгээний ур чадварын сорилтыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг ажээ.

Хуваалцах