Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнсний дэлгүүр дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа

20 настай эрэгтэй Д, 22 настай эрэгтэй Б нар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байх үед нь дайчлан баривчилжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний дэлгүүр дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа
Хүнсний дэлгүүр дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн худалдагчид хутга тулган дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл хүргүүлжээ. Энэ дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, БЗД, СХД-ийн цагдаагийн газрын алба хаагчид гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан байна.

Ийн дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 20 настай эрэгтэй Д, 22 настай эрэгтэй Б нар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байх үед нь дайчлан баривчилжээ.

Хуваалцах