Хүнсний дэлгүүрийн цонхоор орж эд зүйлс хулгайлсан этгээдийг баривчиллаа
43 настай Т гэгч этгээд дээрх дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж үнэ бүхий зүйлс хулгайлсан хэргийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хүнсний дэлгүүрийн цонхоор хулгайч орсон байна” гэсэн дуудлага мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газар хүлээн авч буруутай этгээдийг шуурхай эрэн сурвалжилжээ. Ийн 43 настай Т гэгч этгээд дээрх дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж үнэ бүхий зүйлс хулгайлсан хэргийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга, цоож, цонхны хаалт хийх, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.


















