Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүнсний хангамж, аюулгүй байдал - Хүнс үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаа болно

НЗДТГ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох байгууллагууд “Хүнсний хангамж, аюулгүй байдал - Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үзэсгэлэн худалдааг зургадугаар сарын 6-8-ны өдрүүдэд

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүнсний хангамж, аюулгүй байдал - Хүнс үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаа болно
“Хүнсний хангамж, аюулгүй байдал - Хүнс үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаа болно. Зураг: МҮОНРТ

НЗДТГ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох байгууллагууд “Хүнсний хангамж, аюулгүй байдал - Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үзэсгэлэн худалдааг зургадугаар сарын 6-8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.Энэ хүрээнд хүнсний салбарын 800 мэргэжилтнийг хамруулан, хүнсний сүлжээнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох үндэсний зөвлөгөөн, хэлэлцүүлэг зургадугаар сарын 7-нд Төрийн ордны Их танхимд болох юм.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх эхлэлийг тавих зорилгоор зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн худалдаанд иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу. НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Хуваалцах