Хүнсний хангамж, аюулгүй байдлын зорилтыг хэрэгжүүлснээр дотоодын хүнсний хэрэгцээгээ хангах боломж бүрдэнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний худалдаалагч, худалдан авагчаа тодорхой болгох,
Мэдээллийн алба

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний худалдаалагч, худалдан авагчаа тодорхой болгох, агуулах, лабораторийн асуудалд анхаарч цогцоор нь шийдвэрлэх нь чухал. Бид өөрсдөө хүнсний аюулгүй байдалд тавих хяналтаа сайжруулах шаардлагатай. УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол баталсан.
Энэхүү тогтоол нь 5 үндсэн зорилттой.
1. Хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох
2. Удирдлага, зохион байгуулалт, институтийн чадавхыг сайжруулах
3. Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх
4. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх
5. Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр бид дотоодын хүнсний хэрэгцээгээ зуун хувь хангах боломжтой” гэдгийг хэллээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















