Хүнсний харшлын 90 хувийг сүү, өндөг, газрын самар зэрэг 8 төрлийн хүнс үүсгэж байна
Хүн ямар харшилтай гэдгээс шалтгаалан зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах шаардлагатай.
Мэдээллийн алба

Хүнсний харшлын 90 хувийг сүү, өндөг, газрын самар зэрэг 8 төрлийн хүнс үүсгэж байна.
Хүн ямар харшилтай гэдгээс шалтгаалан зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах шаардлагатай. Тухайлбал, ургамлын тоосны харшилтай хүн талх, гурилан бүтээгдэхүүн, овьёос, цитрусын төрлийн жимс зэрэг хүнсийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харин хүнсний харшилтай хүн өндөг, кимчи, мандарин зэрэг харшил төрүүлэгч хүнсээс татгалзах шаардлагатай гэж НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан н.Ганболор ярилаа.
Mongolian National Radio · Хүнсний харшлын 90 хувийг сүү, өндөг, газрын самар зэрэг 8 төрлийн хүнс үүсгэж байна
Сүүлийн жилүүдэд нийтийн дундах хоол хүнсний хэрэглээ өөрчлөгдөж, хүнсний нэр төрөл олширч байгаатай холбоотойгоор хүнсний харшил нэмэгдэж байна.
Ялангуяа бага насныхны дунд энэ төрлийн харшил их байна. Эцэг, эхчүүд хийжүүлсэн ундаа, чипс, төрөл бүрийн жимсийг хүүхдэдээ өгдөг. Энэ нь эргээд харшил үүсгэх эрсдэлтэй тул хүнсээ зөв сонгох хэрэгтэй гэлээ.


















