Хүнсний ногоо худалдаалагчид гарал үүслийн гэрчилгээгүй ажиллаж байна
Хүнсний ногоо худалдаалж байгаа аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь гарал үүслийн гэрчилгээгүй бүтээгдэхүүн худалдаалдгийг шалгалтаар илрүүллээ.
Мэдээллийн алба

Хүнсний ногоо худалдаалж байгаа аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь гарал үүслийн гэрчилгээгүй бүтээгдэхүүн худалдаалдгийг шалгалтаар илрүүллээ. Тиймээс тухайн сум, дүүргийн Засаг дарга нар “Хүнсний ногоог гэрчилгээжүүлэхэд” анхаарах шаардлагатай байна гэж байцаагчид хэллээ. Энэ оны дөрөвдүгээр сараас 10 дугаар сарын 30-ныг дуусталх хугацаанд 18 аймаг, нийслэлийн хэмжээнд явуулсан шалгалтын гол зөрчлийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Г.Пүрэвсүрэн ярилаа.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ онд явуулсан шалгалтад нийт хүнсний ногооны зоорь бүхий 207 аж ахуйн нэгжийг хамруулсан байна. Нийт мянга гаруй зөрчлийн тохиолдол илэрсэн ч энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 20 орчим хувиар буурсан гэдгийг хяналт шалгалтынхан хэллээ.


















