Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүнсний ногооны салбарын маркетинг зах зээлийн форум” боллоо

Хүнсний ногооны зах зээлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, гэрээт үйлдвэрлэлийн ач холбогдлыг таниулах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүнсний ногооны салбарын маркетинг зах зээлийн форум” боллоо
“Хүнсний ногооны салбарын маркетинг зах зээлийн форум” боллоо. Зураг: МҮОНРТ

Хүнсний ногооны зах зээлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, гэрээт үйлдвэрлэлийн ач холбогдлыг таниулах, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааны суурийг тавих зорилгоор "Хүнсний ногооны маркетинг, зах зээлийн форум"-ыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Монгол Ногоо" төслөөс зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Завхан, Орхон, Хэнтий, Увс, Ховд, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь, Хөвсгөл аймаг болон нийслэлийн Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан дүүргийн 80 орчим хүнсний ногоо тариалагчдын төлөөлөл оролцсон юм.

Форумын үеэр хүнсний ногооны бөөний худалдааг зохион байгуулж буй Азийн орнуудын туршлага, Монгол оронд хэрэгжүүлэх боломж, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтын сүлжээний талаар төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлууд, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх сүлжээнд хүнсний аюулгүй байдлыг хангахад тавигдах шаардлага, хууль эрх зүйн орчин, хүнсний ногооны арилжаа зэрэг асуудлыг ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйн бирж, Монгол ногоо төслийн төлөөлөл хөндлөө.

Мөн хүнсний ногооны борлуулалтад дундын хоршооны гүйцэтгэх үүрэг, туршлагаас авсан сургамж, Улаанбаатар хотын хүнсний ногооны төвлөрсөн бөөний захын ТЭЗҮ-ийн талаарх танилцуулгыг Монголын логистикийн холбоо, Цэвэр хөрсний шим дундын хоршооны төлөөлөл танилцуулсан.

"Хүнсний ногооны маркетинг, зах зээлийн форум"-ыг зохион байгуулсны дүнд хүнсний ногооны салбар, тэр дундаа хүнсний ногоо тариалагчдад тулгамдаж буй асуудал, эх орондоо тарьж ургуулсан эрүүл хүнсний ногоог олон нийтэд боломжийн үнээр, баталгаатай сувгуудаар борлуулах боломжийн талаар нэгдсэн байр сууринд хүрлээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах