Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих шинэ төсөл хэрэгжүүлнэ

“Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэгчдийн зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхлүүлэхээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих шинэ төсөл хэрэгжүүлнэ
Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих шинэ төсөл хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

“Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэгчдийн зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхлүүлэхээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар баримт бичигт гарын үсэг зурлаа. Төслийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг санхүүжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд дараах зорилтыг дэвшүүлэн ажиллах юм.

  • Хүнсний ногооны үйлдвэрлэлийг сайжруулж, хүнсний ногооны импортыг дотооддоо үйлдвэрлэсэн шинэ ногоогоор орлуулах тогтвортой загвар нэвтрүүлэх

  • Тариалалт, ургац хураалтын дараах сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар хүнсний ногооны чанарыг сайжруулах

  • Хүнсний ногооны хэрэгцээг жилийн турш тасралтгүй дотоодоос хангах боломжийг нэмэгдүүлэхийн тулд тариалалт, хадгалалт, боловсруулалтын шинэлэг технологи нэвтрүүлэх

  • Ногоог хүнсэндээ хэрэглэхийн ач тусын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлнэ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах