Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнсний ногооны үр сорт, стандартын хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсад нутагшсан сортоор батлагдсан шар луувангийн дунд эртийн болон оройн болцтой сорт, бууцай, үнэрт, амтлагч навчит ногооны стандартын төслийг шинээр боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний ногооны үр сорт, стандартын хэлэлцүүлэг боллоо
Хүнсний ногооны үр сорт, стандартын хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад нутагшсан сортоор батлагдсан шар луувангийн дунд эртийн болон оройн болцтой сорт, бууцай, үнэрт, амтлагч навчит ногооны стандартын төслийг шинээр боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтэс, Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол ногоо төсөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа хөгжлийн төв, Veg ТББ, ногоочид, хүнсний ногоо боловсруулах "Витафит", "Газар шим", "Вагро", "Видан" үйлдвэрийн төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгээр стандартын төслийг хэлэлцэж, стандарт батлах холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр боллоо.

Мөн ногоочдын борлуулалт, зах зээлийг дэмжих, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ, цаашид хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулах үр дүнтэй хэлэлцүүлэг болов гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах