Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнсний салбарынхан үндэсний хэмжээний зөвлөгөөн хийж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

НЗДТГ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох байгууллагууд “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үзэсгэлэн худалдааг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний салбарынхан үндэсний хэмжээний зөвлөгөөн хийж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
Хүнсний салбарынхан үндэсний хэмжээний зөвлөгөөн хийж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

НЗДТГ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох байгууллагууд “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үзэсгэлэн худалдааг зургаадугаар сарын 6-8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд хүнсний салбарын 800 мэргэжилтнийг хамруулсан, хүнсний сүлжээнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох үндэсний зөвлөгөөн, хэлэлцүүлэг зургаадугаар сарын 7-нд Төрийн ордны Их танхимд болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх эхлэлийг тавих зорилгоор зохион байгуулж байна.

Хуваалцах