Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хураасан үр тариа өмнөх оны мөн үеэс 26.9 хувиар буурлаа

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2022 оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хураасан үр тариа өмнөх оны мөн үеэс 26.9 хувиар буурлаа
Хураасан үр тариа өмнөх оны мөн үеэс 26.9 хувиар буурлаа. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2022 оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын байдлаар 413.9 мянган тонн үр тариа, 211.2 мянган тонн төмс, 139.8 мянган тонн хүнсний ногоо, 153.3 мянган тонн таримал тэжээл, 46.7 мянган тонн техникийн ургамал хурааж, 869.9 мянган тонн хадлан, 28.8 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Өмнөх оны мөн үеэс төмс 33.2 (18.7%) мянган тонноор, хүнсний ногоо 25.4 (22.2%) мянган тонноор, техникийн ургамал 6.8 (17.0%) мянган тонноор тус тус өсөж, харин хураасан үр тариа 152.4 (26.9%) мянган тонноор, таримал тэжээл 113.9 (42.6%) мянган тонноор, бэлтгэсэн хадлан 239.7 (21.6%) мянган тонноор тус тус буурсан байна. Хураасан үр тарианы 4.8-41.3 хувь Хэнтий, Дархан-Уул, Дорнод, Булган, Төв, Сэлэнгэ аймагт, төмсний 2.0-63.8 хувь Өвөрхангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт, хүнсний ногооны 5.2-35.6 хувь тус тус Орхон, Ховд, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймагт ногдож байна.

Хуваалцах