Хурандаа Х.Эрдэнэчимэг БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын дамжаанд сурна
Хурандаа Х.Эрдэнэчимэг ҮБХИС-ийн анхны эмэгтэй элсэгч, анхны эмэгтэй офицеруудын нэг төдийгүй Зэвсэгт хүчний хуруу дарам цөөн эмэгтэй хурандаа нарын төлөөлөл юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэлтээрээ манлайлж, дэлхийн орнуудын цэргийн их сургуульд сурлага, сахилгаараа тэргүүлсээр байна.
Тодруулбал, Япон, БНСУ, ОХУ, БНХАУ, АНУ, БНТУ зэрэг олон улсын цэргийн сургуульд суралцаж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, ахлагч, сонсогчийн олонх нь тэргүүлэгч болж, эх орныхоо нэрийг дуурсгасаар байгаа бөгөөд үүний залгамж түүчээг хурандаа Х.Эрдэнэчимэг саяхан буухиалжээ.
Тэрбээр БНСУ-ын Батлан хамгаалахын хэлний институтийг улаан дипломтой төгсөж, энэ сарын 13-нд дипломоо авчээ.
Хурандаа Х.Эрдэнэчимэг үргэлжлүүлэн БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын дамжаанд суралцах бөгөөд үүний өмнө хэлний дамжаагаа ийнхүү амжилттай дүүргэсэн нь энэ.
Хурандаа Х.Эрдэнэчимэг ҮБХИС-ийн анхны эмэгтэй элсэгч, анхны эмэгтэй офицеруудын нэг төдийгүй Зэвсэгт хүчний хуруу дарам цөөн эмэгтэй хурандаа нарын төлөөлөл юм.
Мөн тэрбээр хурандаа аавын хурандаа охин зэрэг олон тодорхойлолтын эзэн гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


















