Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хурдан морины сэрвээний өндрийг хэмжихдээ олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулна

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан энэ оноос шинэчлэгдсэн хууль, дүрмийн дагуу зохион байгуулагдаж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурдан морины сэрвээний өндрийг хэмжихдээ олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулна
Хурдан морины сэрвээний өндрийг хэмжихдээ олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан энэ оноос шинэчлэгдсэн хууль, дүрмийн дагуу зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Шинэчлэгдсэн хуулиар Монгол үүлдрийн адууны санг бүрдүүлж дуустал ХХААХҮЯ, мэргэжлийн холбоодтой хамтран дүрэм баталж, тухайн жилийн баяр наадмыг зохион байгуулахаар болсон.

Энэ жилийн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах дүрэмд морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр заасан бөгөөд ингэхдээ телевиз болон цахим хуудсуудаар шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулж байна.

Хүй долоон худагт морины сэрвээний өндрөөр хэмжих таван төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд уралдаан эхлэх өдрөөс өмнө уяачид хүсвэл морьдоо өөрсдөө хэмжих боломжтой. Мөн морины сэрвээний өндөр хэмжих үед шууд дамжуулалтаар үзүүлэх дэлгэцийг суурилуулах, морьдын уралдах зам болон зам дагуух бартаа зэргийг засаж сайжруулах, цэвэрлэх ажлыг бүрэн хангасан байна.

Дашрамд дурдахад хурдан морины сэрвээний өндрийн дээд хязгаарыг дараах байдлаар тогтоосон байдаг. Үүнд, даага 127, шүдлэн 132, хязаалан 137, соёолон, азарга 140, их нас 141 см байхаар заажээ.

Хуваалцах