Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Хурдан цэнэг авдаг батерей бүтээжээ

Сингапур улсын эрдэмтэд энгийн батерейнаас 20 дахин хурдтай цэнэглэдэг супер бүтээгдэхүүнийг танилцууллаа. Эрчим хүчний технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг цахилгаан машинуудад хэрэглэх юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурдан цэнэг авдаг батерей бүтээжээ
Хурдан цэнэг авдаг батерей бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Сингапур улсын эрдэмтэд энгийн батерейнаас 20 дахин хурдтай цэнэглэдэг супер бүтээгдэхүүнийг танилцууллаа. Эрчим хүчний технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг цахилгаан машинуудад хэрэглэх юм.

Сингапурын "Nanyang Technology" их сургуулийн эрдэмтэд ионоор бүтээсэн батерей нь хурдан дүүрэхээс гадна цэнэгээ удаан хадгална гэж амлажээ.

Уг батерейг 10 мянган удаа дахин цэнэглэх боломжтой учир 20 гаруй жил хадгална гэсэн үг юм. Энэхүү бүтээлийг 31 жилийн турш судлан хөгжүүлсэн бөгөөд цахилгаан хэрэгслийн салбарт дэвшил болно гэж найдаж байна.

Хуваалцах