Хурдны зам барих ажлын нээлт хойшлогдлоо
Юутай ч энэхүү зам баригдаж, ашиглалтанд орсноор Улаанбаатар хотыг дамжин өнгөрдөг холын аймгуудын тээврийн хэрэгслийн нэвтрэх байдал эрс сайжрах юм байна. Өөрөөр хэлбэл холын тээврийн хэрэгслийн ажил, цаг хугацаа, хөрөнгө санхүүг хэмнэсэн эдийн засгийн өгөөж сайтай зам байх болно хэмээн эдийн засаг
Мэдээллийн алба

Монголдоо л анхны гэгдэх хурдны зам барих ажлын албан ёсны нээлт өнөөдөр 10:00 цагт Баянзүрх товчооны Туулын гүүрний хажууд болох байсан ч, тодорхой шалтгааны улмаас хойшлогдлоо. Албаны эх сурвалжийн тайлбарлаж байгаагаар бол байгаль орчны үнэлгээ, зураг төслийг нарийвчлан эргэж харах, мөн бэлтгэл ажлыг сайтар хангах зэргийн улмаас хурдны зам барих ажлын нээлт хойшлогдоод байгаа гэнэ.
Юутай ч энэхүү зам баригдаж, ашиглалтанд орсноор Улаанбаатар хотыг дамжин өнгөрдөг холын аймгуудын тээврийн хэрэгслийн нэвтрэх байдал эрс сайжрах юм байна. Өөрөөр хэлбэл холын тээврийн хэрэгслийн ажил, цаг хугацаа, хөрөнгө санхүүг хэмнэсэн эдийн засгийн өгөөж сайтай зам байх болно хэмээн эдийн засагчид үзэж байна.


















