Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Хүрэх мэдрэхүйтэй хиймэл гар бүтээжээ

АНУ-ын Охио муж улсад байрладаг Кейс Вестерн Резерв судалгааны их сургуульд хүрэх мэдрэхүй бүхий хиймэл гар бүтээх төсөл хэрэгжүүлж байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүрэх мэдрэхүйтэй хиймэл гар бүтээжээ
Хүрэх мэдрэхүйтэй хиймэл гар бүтээжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Охио муж улсад байрладаг Кейс Вестерн Резерв судалгааны их сургуульд хүрэх мэдрэхүй бүхий хиймэл гар бүтээх төсөл хэрэгжүүлж байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах дэвшилтэт судалгааны агентлаг энэ төслийг санхүүжүүлж буй юм байна.

Энэ агентлаг Кейс Вестерн Резерв их сургуулийн мэдрэх чадвартай хиймэл гар бүтээх төсөлд 4.4 сая америк долларын санхүүжилт олгожээ. Тус хөрөнгийг ашиглан төслийн багийнхан хиймэл гарыг жинхэнэ мэт үйлдэл, мэдрэхүйтэй болгохоор зорьж ажиллаж байгаа юм.

Хиймэл гаранд суурилуулсан тусгай мэдрэгч нь тус гар бусад биетэд хүрэх, даралт учруулах хэмжээг тодорхойлж, үүнийгээ мэдрэлийн дохионд хувиргадаг байна. Энэ дохиог хүний мэдрэлийн зангилаанд холбосноор хүн хиймэл гараар хүрсэн биетээ мэдрэх боломж нээгдэж байгаа юм. Төслөөс бүтээсэн хиймэл гарны анхны загварыг Игорь Спетик гэх 49 настай эрэгтэйд суулган, туршиж эхэлжээ.

Хуваалцах