“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн улирлын болон өдрийн тасалбар худалдаанд гарлаа
Түүнчлэн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан “Оддын хөлбөмбөг”-ийн тоглолтын тасалбар ч худалдаалагдаж эхлээд байгаа тул үзэгч, хөгжөөн дэмжигчид Монголын хөлбөмбөгийн холбооны байрнаас авах боломжтой юм байна.
Мэдээллийн алба

Монголын хамгийн өндөр шагналын сантай спортын тэмцээн болох “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн улирлын болон өдрийн тасалбар худалдаанд гарлаа.
Түүнчлэн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан “Оддын хөлбөмбөг”-ийн тоглолтын тасалбар ч худалдаалагдаж эхлээд байгаа тул үзэгч, хөгжөөн дэмжигчид Монголын хөлбөмбөгийн холбооны байрнаас авах боломжтой юм байна.
Энэ бямба гарагт 14:00 цагаас болох “Оддын хөлбөмбөг”-ийн тоглолтын тасалбар гурван мянган төгрөгөөр худалдаалагдаж, тасалбар бүрийн нэг мянган төгрөг нь “Аутизмыг таниулах сарын аян”-д зориулагдах аж.
Харин “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн нэг өдрийн тасалбар өнгөрсөн жилийнхтэй адил хоёр мянган төгрөгөөр худалдаалагдана. Та бүхэн хэрэгцээндээ тохируулан улирлын тасалбарыг 30’000 төгрөгөөр авах боломжтой.
Тасалбараас олсон орлого нь “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн дөрвөөс аравдугаар байр эзэлсэн багт шагнал болох тул үзэгч, хөгжөөн дэмжигч та бүхнийг улсынхаа хөлбөмбөгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, дээд лигийн сонирхолтой тоглолтуудыг МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд ирж үзэхийг уриалж байна.


















