Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөрш хоёр орны гаалийн хуулийг зөрчихгүй байхыг анхааруулж байна

ОХУ болон БНХАУ-руу зорчиж байгаа иргэд хөрш хоёр орны гаалийн хууль тогтоомжийг зөрчиж ихээхэн хохирол амссан байна. Тухайлбал Буриадын гаалийн газраас ирүүлсэн мэдээллээр 2018 онд манай улсын 930 иргэн даатгал хийлгээгүй, эсвэл хуурамч даатгал ашигласны улмаас 100 сая рублын торгуулийн арга хэмжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөрш хоёр орны гаалийн хуулийг зөрчихгүй байхыг анхааруулж байна
Хөрш хоёр орны гаалийн хуулийг зөрчихгүй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

ОХУ болон БНХАУ-руу зорчиж байгаа иргэд хөрш хоёр орны гаалийн хууль тогтоомжийг зөрчиж ихээхэн хохирол амссан байна. Тухайлбал Буриадын гаалийн газраас ирүүлсэн мэдээллээр 2018 онд манай улсын 930 иргэн даатгал хийлгээгүй, эсвэл хуурамч даатгал ашигласны улмаас 100 сая рублын торгуулийн арга хэмжээ авагдсан байна.

Мөн БНХАУ-ын гаалийн газраас авсан мэдээллээр манай иргэд бэлэн авч яваа 5000-аас дээш юанаа мэдүүлээгүйгээс хоёр сая гаруй юаныг хураалгасан байна.

Иймд ард иргэд ОХУ, БНХАУ-руу зочихдоо тухайн улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг сайтар судлаж, аливаа эдийн засгийн хохирол амсахгүй байх нөхцөл бололцоог хангаж зорчихыг Гаалийн Ерөнхий Газраас анхааруулж байна.

Хуваалцах